12-р сарын 29-нөөс 1-р сарын 1 -ны хооронд хүргэлт хийгдэхгүй!

Нүүдэлчин өв соёлоо тээж яваа бүсгүйчүүд

Дэлхийд хаа ч байхгүй ёс заншил, нүүдэлчин өв соёл, уламжлалыг тээсэн энгүүн нэгэн Монгол бүсгүйг бид бахархалтайгаар онцлон Dansran брэндийн нүүр царай болгож байна.

Тоонон цамхагаар илч түрэн орох нарны цацрагс зочлон ирж буй намарт ууссан гэлтэй шар алтан гэрлийг гэр дүүрэн асгана.

Энэхүү илч дүүрэн өргөө нь эгэл даруу малчин бүсгүй Бямбажавийнх. Тэрээр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумандаа нөхөр, гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Туйлийн хөдөлмөрч, ажилч хичээнгүй нэгэн болохыг нь "Мянгат Малчин" цол тэмдэг илтгэнэ. Сайн хань, сайн ээж, сайн малчины нэрийг тэгш авч яваа бүсгүйгээр бид гоёхгүй байхын аргагүй.

Монгол бүсгүйн хатан ухаанд мэхийн ёслоё!
Монгол түмний минь нүүдлийн соёл иргэншил нь биеийн болон оюуны хөдөлмөр, нарийн арга ухаан, ажиглалт, сорилт туршилтын үр дүнд төлөвшдөг, ахуйн өвөрмөц хэв маягтай байдаг билээ.

Сэтгэгдэл үлдээх