Таван саваагүй гэж сонсож байсан уу?
"Таван саваагүй" гэж сонссон уу?
XIX-р зууны сүүл XX-р зууны эхээр Монголчуудын дунд трэнд болсон нэгэн гоёл нь "таван саваагүй" ( зарим нутагт зэрзээ гэж нэрлэнэ ) юм. Энгэрийн шилбэнд зүүж өвөртлөх эсвэл баруун ташаандаа ил унжуулан зүүж явдаг байжээ.Энэхүү “Таван саваагүй”-г Халхын VI Зая бандида хутагт Лувсантүвдэнчойжинням /1905-1930/ буюу Л.Жамбацэрэн хэрэглэж байжээ.


Таван өнгийн алчуур нь ургахын улаан нар, цэлмэг хөх тэнгэр, цэнгэг гол мөрөн, газар дэлхийн өнгийг бэлгэдэхийн зэрэгцээ бүсгүй хүний бэлхүүсэнд буян хишиг хадгалагдаж байдаг гэдгийг давхар илэрхийлдэг байжээ.

Буриад эхнэрийн ташааны бэл, таван саваагүй, хэт хутга
Мөн тэрхүү таван өнгийн алчуурыг сааль сүүнд хэрэглэх, гараа арчих зэрэгт хэрэглэнэ. Бүсгүй хүний алхаа гишгээний хөдөлгөөнөөр тэрхүү таван өнгийн алчуур намилзан хөдлөх бөгөөд энэ нь бүсгүй хүний уян зөөлөн намбалаг байдлын илэрхийлэл ч хэмээн үздэг байжээ.