12-р сарын 29-нөөс 1-р сарын 1 -ны хооронд хүргэлт хийгдэхгүй!

Гоо Марал Коллекц

Монголын нууц товчоонд "Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ" хэмээн эхэлдэг.

 

Өвөг Монголчуудын арга билэгийн ухаанаар чоно болон согоогоор эр эм хүйсийг зааж байгаа бөгөөд цаашлаад тэнгэр газарыг илэрхийлсэн илэрхийлэл хэмээн зарим эрдэмтэд үздэг байна. Энэ мэт маш олон судалгаа шинжилгээ, таамаг, домог яриа байдаг билээ. 

Манай хамт олон "ГОО МАРАЛ" коллекцоо өлгийдөж аваад удаагүй байгаа билээ. Энэхүү коллекцдоо гоо үзэсгэлэнгийн билэгдэл болсон Марал бугын дүрсийг маш нарийн ур, ухаан шингээн усан цэнхэр, хар, улаан өнгийн "А" зэрэглэлийн циркон шигтгээгээр чимэн урласан юм.

Гоо Марал Коллекц

 

 "925" сорьцтой цэвэр мөнгөөр хийгдсэн ба гадуураа шар алт мөн цагаан алтаар бүрж өгсөн маш чамин гоёл юм.

Баяр наадам, тэмдэглэлт өдрүүд, уулзалт, хурал цуглаан, өдөр тутамд гээд ямарч үед зүүсэн бүсгүй хүний гоо үзэсгэлэн, ихэмсэг нандин төрхийг улам тодотгож өгсөн онцлог коллекци болсон юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх