Монгол хээний тухай

Монгол түмэн эртнээс хээ чимэглэлүүдийг өргөнөөр хэрэглэж ирсэн байдаг. Хээ угалз бол сав шим ертөнцийн юмс үзэгдлийн үүсэл, мөн чанар, утга учрыг дохиолсон тэмдэгт дүрслэл юм. Хээ угалз бүхэн амьдралын хамаг сайн сайхныг магтан уламжилж, зөгнөн ерөөж, хэрсүү далд ухаанаар ёгтлон бэлэгшээсэн байдаг. Иймээс хээг бат бөх байх, хайрлан хамгаалах, өнөр өтгөн амьдрах, баян тансаг аж төрөх, өлзий хутаг орших, урт насалж өнө удаан жаргах, сонор соргог байх, алдар суугаа өргөж явах зэрэг утга билэгдлийн үүднээс ангилан хэлэлцдэг билээ. Эмэгтэйн гоёл, эрэгтэйн эдлэл хэрэглэл, зэр зэвсэг, эмээл хазаар, ахуйн эд өлгийн зүйлс, бөө мөргөл, уран барилга, монгол төрт ёсны билэгдэл зэрэгт уламжлалт хээнүүд хадгалагдан ирсэн байдаг. 

 

"Алхан хээ" нь геометрийн дүрслэлтэй хээ бөгөөд анх унага тугалын зэлний чагтнаас санаа авсан гэлцдэг. Голдуу уран барилга, уран зураг зэрэг бүтээлд өргөн ашиглаж ирсэн байдаг. Үүний гол жишээ нь бидний хамгийн сайн мэдэх арслантай авдар шүү дээ. Авдар дээрээ 2 арслангийн дүрс зураад алхан хээгээр битүү хүрээлсэн байдаг нь бат бэхийн билэгдэл муу муухай зүйл оруулахгүй гэсэн утга агуулж байгаа юм.

Алхан хээ нь утга агуулгаараа мөнхийн хөдөлгөөнийг хадгалдаг учир хүний амьдрал ямагт мөнх, үргэлжийн хөдөлгөөнд байх мөнх амьдрал, өлмий бат оршихуйн билэгдэл юм. Хэлбэрийн хувьд голдуу дөрвөлжин хэлбэртэй, хагас,бүтэн, битүү,задгай янз бүрийн хэлбэрээр чимэг болгон хэрэглэж иржээ. Харин өнөө үед уран бүтээлчид уламжлалт агуулгыг хадгалсан шинэлэг хэв маягийг бүтээхийг зорих болжээ.

 

Уламжлалт хээний дүрсүүдийг судлан дээдлэх нь үндэсний соёлын нэгэн бахархал төдийгүй үр хойчдоо өвлүүлэн үлдээх өнөөгийн бидний үүрэг юм.  Манай хамт олонч мөн адил шинэлэг хэв маягийг эрэн хайж өөрийн ДАНСРАН брэнддээ ардын билэгдэл зүй, уран дүрслэл, хээ чимэглэлийн сонгодог өнгө аясыг шингээн урлахыг зорин ажиллаж байгаа билээ.

 

Алхан хээг товойлгон хөвөөлсөн,хялбар солигддог зэвэрдэггүй ган төмөр болон арьсан оосортой, кварц хөдөлгүүртэй, 5ATM усны хамгаалалттай бугуйн цагаа Монгол бүсгүйчүүддээ зориулан ур ухаан,сэтгэл зүрхээ шингээн Франц улсад үйлдвэрлээд байгаа билээ. 

*5ATM усны хамгаалалт гэдэг нь 50 метр буюу 164ft усанд 10 минут хүртэл бидний цагийг хамгаалах дэлхийн стандарт юм. 

Та ЭНД ДАРЖ цагны талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

 

 

Сэтгэгдэл үлдээх