12-р сарын 29-нөөс 1-р сарын 1 -ны хооронд хүргэлт хийгдэхгүй!

Эсгий үнэгний домог

Эсгий үнэгний домог

Үнэг энэ бүхнийг ажиглан харж байгаад сахилгагүйтэхээр шийдэн айлруу очжээ. Үнэг унтаж буй хүү дээр очин "бяцхан хүү минь сэрээрэй, сэрээрэй надтай хамт явж тоглооч дээ" хэмээн дуудав. Хүү сэрэх янзгүй унтсаар л байлаа. Гэтэл үнэг "Хүү минь сэрээрэй сэрээрэй ээж чинь хол явлаа ээж чинь хол явлаа "  хэмээн худлаа хэлэв.

Энэ үгэнд итгэсэн хүү уйлагнаж эхлэхэд хүүг уйлвал аав ээж нь сэрнэ хэмээн айсан үнэг  "Бяцхан хүү минь унт унт ээж нь хол яваагүй ээ, хол яваагүй" хэмээн хэллээ. Энэ үгэнд баяралсан хүү зүүдэндээ инээмсэглэх нь өнөөх уйдсан үнэгэнд зугаатай санагдаж хөгжилдөн тоглож байтал чимээ гарч хүүгийн аав сэрэхэд үнэг тооноор гаран зугтжээ. Үүнийг харсан хүүгийн аав арга ухаан сийлэн хүүдээ эсгий үнэг хайчлан унжуулж домножээ.

 

Маргааш нь өнөөх үнэг дахин ирээд хүүгийн дээр эсгий үнэг байгааг хараад "Энэ хүү үнэгтэй юм байна аа" гээд яваад өгчээ. Энэхүү домогоос үүдэн хүүхдийг элдэв муу бүхнээс хамгаалах, эрүүл чийрэг, бат бөх хүн болохыг билгэдэн үнэг хайчлан домнодог зан үйл одоо ч хэрэглэгдсээр байгаа билээ.

Үнэг хайчлан унжуулахдаа 5 өнгийн гурвалжин буюу "тээг"- ийг хамт хийсэн байдаг нь; Мөнх тэнгэрийг хөх өнгөөр Хөрст дэлхийг ногоон өнгөөр Ариун агаарыг цагаан өнгөөр Арвижин үржихийг шар өнгөөр Гал голомтоо улаан өнгөөр тус тус билгэдсэн байдаг ажээ.

3 сэтгэгдэл үлдээсэн байна

  • ямар хөөрхөн бэ,

    д,маргад
  • ямар хөөрхөн юм бэ,

    д,маргад
  • Илгээх

    Ганзориг

Сэтгэгдэл үлдээх